Орчны шинжилгээний мэдээ > Гадаргын усны чанар
Баян Өлгий аймгийн гадаргын болон хаягдал усны чанарын 2022 оны 6 дугаар сарын тойм
Баян-Өлгий аймгийн гадаргын усны чанарын 2022 оны 6дугаар сарын тойм
- Гадаргын усны чанар
Баян – Өлгий аймгийн Байгаль орчны шинжилгээний лаборатори 2022 оны 6 дугаар сард Баян- Өлгий аймгийн Ховд голын Өлгий дээд цэг, Өлгий доод, Баяннуур, Сагсай голын Буянт, Согоог голын Хөх- Хөтөл, Булган голын- Булган хяналт-шинжилгээний цэгээс хөтөлбөрийн дагуу тус тус 1 сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо.
2022 оны 6 дугаар сард хийсэн Баян-Өлгий аймгийн гадаргын усны шинжилгээний дүнг бохирдлын гол үзүүлэлтүүдээр MNS4586-98 усны чанарынстандарт дахь хүлцэх агууламж /цаашид ХА гэх/-тай харьцуулан 1 дүгээр хүснэгтэд үзүүллээ.
1 дүгээр хүснэгт
|
Гол, мөрөн- Хяналт-шинжилгээний цэг |
Усны чанарын үзүүлэлт, мг/л |
|||||
О2 |
БХХ5 |
ПИЧ |
NH4 |
NO2 |
P |
||
1 |
Ховд- Өлгий дээд цэг |
7.1 |
1,1 |
1.9 |
0.08 |
0.007 |
0.004 |
2 |
Ховд- Өлгий доод цэг |
7.3 |
1,1 |
2.2 |
0.07 |
0.006 |
0.008 |
3 |
Ховд- Баяннуур цэг |
|
|
2.8 |
0.16 |
0.006 |
0.002 |
3 |
Сагсай- Буянт цэг |
|
|
2.5 |
0.11 |
0.002 |
0.010 |
4 |
Согоог- Хөх- Хөтөл |
|
|
1.9 |
0.06 |
0.003 |
0.004 |
5 |
Булган- Булган цэг |
|
|
1.6 |
0.06 |
0.002 |
0.008 |
|
Усны чанарын стандарт MNS4586:98 |
6 багагүй |
3 |
10 |
0.5 |
0.02 |
0.1 |
Тайлбар: БХХ5-биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч, ПИЧ-Перманганатын исэлдэх чанар, илр-илрээгүй, MNS4586-98 усны чанарын стандарт дахь хүлцэх агууламжаас давсанүзүүлэлтүүдийг тодрүүлав.
Ховд гол, Монгол Алтай нурууны араас эх авах Цагаан Ховд, Хар Ховд гол хоорондоо холбоотой Хотон, Хоргон нуурт цутгаж гарснаас эхлэн Ховд гол гэж нэрлэгддэг. Ховд голын урт 516 км, ус хурах талбай 58000 ам км юм. Ховд голд Толбо, Даян, Хотон, Хоргон, Ачит зэрэг нуур илүүдэл усаа юүлэхийн хамт өндөр уулсын мөнх цас, мөстөл, мөсөн голын усаар тэтгэгдэх тул 6- 7 дугаар сард хамгийн их урсац ажиглагддаг ба гидрограф нь ихэвчлэх ганц оройтой байдаг. Энэ сард Ховд голын Өлгий дээд цэг, Өлгий доод, Баяннуур цэгээс тус тус 1 сорьц авч химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт бага, 56.7-196.6 мг/л-т хэлбэлзэж байсан.
Согоог гол, Согоог голын усны чанарыг тодорхойлоход Согоог – Хөх- Хөтөл гэсэн хяналтын цэгээс дээж авч шинжилгээ хийсэн. Усны эрдэсжилт нь 196.6 мг/л.
Сагсай гол, Сагсай голын Буянт хяналт-шинжилгээний цэгээс 1 сорьц авч химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт бага, 56.7 мг/л байсан ба голын ус бохирдолгүй, цэвэр байлаа.
Булган гол, Булган голын усны чанарыг тодорхойлоход Булган- Булган гэсэн хяналтын цэгээс дээж авч шинжилгээ хийсэн. Усны эрдэсжилт нь 165.3 мг/л.
- Хаягдал бохир усны хяналт-шинжилгээ
Цэвэрлэх байгууламж |
Цэг |
рН |
Жинлэгдэгч мг/л |
БПК5 мг/л |
ПИЧ мг/л |
NH4 мг/л |
NO2 мг/л |
NO3 мг/л |
P мг/л |
Цэвэрлэгээний чанар % |
СУАТ ЦБ |
ГАРАХ |
7.6 |
68.0 |
63.2 |
31.6 |
16.2 |
0.10 |
0.37 |
2.68 |
23.9 % |
ОРОХ |
7.8 |
91.0 |
83.0 |
63.0 |
6 дугаар сард Баян-Өлгий аймгийн Өлгий сумын “Суат” ХХК-ны Цэвэрлэх байгууламжийн орох, гарах цэгээс хаягдал бохир усны 2 сорьц авч шинжилгээ хийлээ. Шинжилгээний дүнгээс үзэхэд Өлгий сумын Суат” ХХК–ны цэвэрлэх байгууламжийн бохир ус нь MNS4943:2015 стандарт дах зөвшөөрөгдөх дээд агууламжтай харьцуулахад жинлэгдэх бодис 2.3, биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч 3,2, перманганатын исэлдэх чанар 1,6 дахин тус тус давсан бөгөөд цэвэршүүлэлт 23,9 %-тай байлаа.
Дүгнэлт, Баян-Өлгий аймгийн гадаргын усны 2022 оны 6 дугаар сарын хяналт-шинжилгээний дүнгээс үзэхэд голуудын усны эрдэсжилт бага, 56,7-196,6 мг/л-т хэлбэлзэж байсан ба голууд бохирдолгүй, цэвэр байсан байна.
БАЯН- ӨЛГИЙ АЙМГИЙН УС ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ТӨВИЙН
БАЙГАЛЬ ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ЛАБОРАТОРИ