Орчны шинжилгээний мэдээ > Гадаргын усны чанар
Баян-Өлгий аймгийн гадаргын болон бохир усны чанарын 2021 оны 5 дугаар сарын тойм
- Гадаргын усны чанар
Баян – Өлгий аймгийн Байгаль орчны шинжилгээний лаборатори 2021 оны 5 дугаар сард Баян- Өлгий аймгийн Ховд голын Өлгий дээд цэг, Өлгий доод, Сагсай голын Буянт, Буянт голын Дэлүүн хяналт-шинжилгээний цэгээс хөтөлбөрийн дагуу тус тус 1 сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо.
2021 оны 5 дугаар сард хийсэн Баян-Өлгий аймгийн гадаргын усны шинжилгээний дүнг бохирдлын гол үзүүлэлтүүдээр MNS4586-98 усны чанарынстандарт дахь хүлцэх агууламж /цаашид ХА гэх/-тай харьцуулан 1 дүгээр хүснэгтэд үзүүллээ.
1 дүгээр хүснэгт
|
Гол, мөрөн- |
Усны чанарын үзүүлэлт, мг/л |
|||||||
Хяналт-шинжилгээний цэг |
О2 |
БХХ5 |
ПИЧ |
CL |
HCO3 |
Xa |
Ca |
Mg |
|
1 |
Ховд- Өлгий дээд цэг |
7.04 |
1.28 |
4.8 |
0.71 |
47.6 |
0.84 |
12 |
2.9 |
2 |
Ховд- Өлгий доод цэг |
7.04 |
1.6 |
3.52 |
0.71 |
48.8 |
0.8 |
11.6 |
2.7 |
3 |
Сагсай- Буянт цэг |
|
|
1.28 |
0.96 |
91.5 |
1.64 |
22.4 |
6.3 |
4 |
Буянт- Дэлүүн цэг |
|
|
8.8 |
5.74 |
95.2 |
1.28 |
21.6 |
2.4 |
|
Усны чанарын стандарт MNS4586:98 |
6 багагүй |
3 |
10 |
300 |
|
|
Тайлбар: БХХ5-биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч, ПИЧ-Перманганатын исэлдэх чанар, илр-илрээгүй, MNS4586-98 усны чанарын ста ндарт дахь хүлцэх агууламжаас давсанүзүүлэлтүүдийг тодрүүлав.
Ховд гол, Монгол Алтай нурууны араас эх авах Цагаан Ховд, Хар Ховд гол хоорондоо холбоотой Хотон, Хоргон нуурт цутгаж гарснаас эхлэн Ховд гол гэж нэрлэгддэг. Ховд голын урт 516 км, ус хурах талбай 58000 ам км юм. Ховд голд Толбо, Даян, Хотон, Хоргон, Ачит зэрэг нуур илүүдэл усаа юүлэхийн хамт өндөр уулсын мөнх цас, мөстөл, мөсөн голын усаар тэтгэгдэх тул 6- 7 дугаар сард хамгийн их урсац ажиглагддаг ба гидрограф нь ихэвчлэх ганц оройтой байдаг. Энэ сард Ховд голын Өлгий дээд цэг, Өлгий доод цэгээс тус тус 1 сорьц авч химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо.
Буянт гол, Буянт голын Дэлүүн хяналт-шинжилгээний цэгээс 1 сорьц авч химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо.
Сагсай гол, Сагсай голын Буянт хяналт-шинжилгээний цэгээс 1 сорьц авч химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо.
- Хаягдал бохир усны хяналт-шинжилгээ
5 дугаар сард Баян-Өлгий аймгийн Өлгий сумын “Суат” ХХК-ны Цэвэрлэх байгууламжийн орох, гарах цэгээс хаягдал бохир усны 2 сорьц авч шинжилгээ хийлээ. Шинжилгээний дүнгээс үзэхэд Өлгий сумын Суат” ХХК–ны цэвэрлэх байгууламжийн бохир ус нь MNS4943:2015 стандарт дах зөвшөөрөгдөх дээд агууламжтай харьцуулахад перманганатын исэлдэх чадвар 1,2 дахин, жинлэгдэх бодис 1,4 дахин давсан бөгөөд цэвэршүүлэлт 28.9 %-тай байлаа.
Дүгнэлт, Баян-Өлгий аймгийн гадаргын усны 2021 оны 5 дугаар сард Байгаль орчны шинжилгээний лабораторийн спекторфотометр багаж эвдэрсэн тул шинжилгээний ажлаас гол ионуудыг хийсэн. Гол ионы шинжилгээний дүнг хархад хүлцэх хэмжээнээс давсан тохиолдол гараагүй. Тус сард хөл хорионы улмаас усны сорьц удаж ирсэн юм.
БАЯН- ӨЛГИЙ АЙМГИЙН УС ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ТӨВИЙН БАЙГАЛЬ ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ЛАБОРАТОРИ