Урьдчилсан мэдээ > Улиралын төлөв

Улиралын төлөв

Шинэчлэгдсэн: 2024-10-13 12:52:44

2024 ОНЫ 11 ДҮГЭЭР САРААС 2025 ОНЫ 1 ДҮГЭЭР САРУУДЫН УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ

Арваннэгдүгээр сард. Сарын дундаж агаарын температур ОЖД–аар -4...-8°C хүйтэн байдаг ба тус сарын агаарын дундаж температур ОЖД–ийн орчим байх төлөвтэй байна.

Сарын нийлбэр хур тунадас ОЖД–аар 2–4 мм цас ордог ба тус сарын нийлбэр хур тунадас ОЖД–ийн орчим байх төлөвтэй байна.

Арванхоёрдугаар сард. Сарын дундаж агаарын температур ОЖД–аар -16...-22°C хүйтэн байдаг ба тус сарын агаарын дундаж температур нийт нутгаар ОЖД–ийн орчим байх төлөвтэй байна.

Сарын нийлбэр хур тунадас ОЖД–аар 3–6 мм цас ордог ба тус сарын нийлбэр хур тунадас нийт нутгаар ОЖД–ийн орчим байх төлөвтэй байна.

Нэгдүгээр сард. Сарын дундаж агаарын температур ОЖД–аар -17...-25°С хүйтэн байдаг ба 2025 оны 1 дүгээр сарын агаарын дундаж температур нийт нутгаар ОЖД–аас хүйтэн байх төлөвтэй байна.

 Сарын нийлбэр хур тунадас ОЖД–аар 2–4 мм цас ордог ба 2025 оны 1 дүгээр сарын нийлбэр хур тунадас нийт нутгаар ОЖД–ийн орчим байх төлөвтэй байна.