Урьдчилсан мэдээ > Сумдын 1-5 хоног
Сумдын 1-5 хоног


2022 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 20 цагаас 29-ний өдрийн 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ
Баян-Өлгий аймгийн нутгаар: Солигдмол үүлтэй. Өдөртөө нутгийн баруун хэсгийн зарим газраар уулаараа бага зэргийн аадар бороо орно. Салхи баруун хойноос 3-8м/с. Нийт нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 20-25 градус дулаан байна.
Өлгий хот орчмоор: Солигдмол үүлтэй. Өдөртөө уулаараа бага зэргийн аадар бороо орно. Салхи баруун хойноос 5-10м/с. Шөнөдөө 11-13 градус, өдөртөө 25-27 градус дулаан байна.
2022 оны 05 дугаар сарын 30-наас 06 дугаар сарын 03-ны өдөр хүртэлх
5 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ
Хугацааны эхэн болон сүүлчээр нутгийн зарим газраар, дунд үеэр нутгийн ихэнх хэсгээр бороо орно. Салхи хугацааны сүүлчээр зарим газраар 14-16м/с хүрч ширүүснэ. Бусад хугацаанд баруунаас 5-10м/с. Нийт нутгаар 31-нээс өмнөх хоногуудаас бага зэрэг сэрүүсч шөнөдөө 4-9 градус, өдөртөө 15-20 градус дулаан байх төлөвтэй байна.