> Цаг уурын шинжилгээний мэдээ

Цаг уурын тойм мэдээ

Шинэчлэгдсэн: 2024-04-24 14:07:29

2021 оны 1 дүгээр сарын тойм

Өвлийн саруудад Монгол орны нутаг дэвсгэр дээгүүр их даралтын орон зонхилон ажиглагддагтай  холбоотой цаг агаар гол төлөв тогтуун байдаг. Манай орны хамгийн хүйтэн 1 дүгээр сарын агаарын дундаж температур (1981-2010 оны дунджаар)  -15°С –аас -23°С  хүйтэн ба олон жилийн дунджаас 1,8 °С –аар дулаан ба   2020 оны агаарын дундаж температуртай харьцуулахад 1,2 °С  -аар хүйтэн гарсан байв.

Агаарын дундаж температурын  сарын явц

Агаарын үнэмлэхүй их температур                   Агаарын үнэмлэхүй бага температур

 

Агаарын хамгийн их температур Баяннуур нутгаар 5,3°С  дулаан, агаарын хамгийн бага температур Даян нутгаар 39,2 хүйтэн гарсан байна. . 1 дүгээр сард хоногийн дундаж агаарын температур -30°С –ийг давж хүйтэрсэн өдрийн тоо 68 удаа байна.

Хөрсний дундаж температур -17...-26°С  хүйтэн байв. Хөрсний хамгийн их температур Өлгий, Дэлүүн нутгуудаар 10 °С  дулаан , хамгийн бага температур Даян, Алтай  нутгаар 44...45 °С-ын хооронд   хүйтэн  гарсан байв.

2020 оны хөрсний дундаж температурыг 2021 оны хөрсний дундажтай харьцуулахад 1,5 °С  -аар хүйтэн байв.

Хөрсний үнэмлэхүй их температур     Хөрсний үнэмлэхүй бага температур

Хур тунадас:

          Хур тунадасны хувьд тус сард Монгол орны хэмжээнд дунджаар 2.2 мм тунадас орсон. Баян-өлгийн, ихэнх нутгаар ОЖД-аас 20-40 хувиар бага орсон. 2021 онд нийт нутгаар   13,2 мм  буюу  дунджаар 1,1 мм хэмжээний тунадас унасан байна. 2020 оны тунадасны хэмжээгээр харьцуулахад  0,7 мм –ээр илүү орсон. Олон жилийн дундаж хэмжээгээр харьцуулвал  дунджаар 0,3 мм илүү орсон  байна.

Хамгийн их тунадас  Булган , Толбо нутгаар 3,6-4,0  мм , бусад нутгаар 0,8-2,0  мм хэмжээний тунадас орсон байна. Алтай сумын нутгаар 0,4 мм хэмжээний бага тунадас орсон.

Салхины горим: 2021 оны 1 дүгээр сард нийт нутгаар салхигүй  тогтуун байв.Дундаж хурд 1,7 м/с байв. Салхины хамгийн их хурд 10-14м/с хүрч салхилсан байна.  Нийт нутгаар дунджаар чийг  52 %-тай байв.

 

 

                                                                                                                                                                                 Сарын тойм бичсэн:

ЦУУА-ын технологич инженер А.Базар