Мэдээлэл > Мэдээ, мэдээлэл

ЦАСАН ШУУРГАНЫ АЮУЛТАЙ ҮЗЭГДЛЭЭС СЭРЭМЖЛҮҮЛЭХ МЭДЭЭ!!!

Шинэчлэгдсэн: 2019-11-13 03:49:32

Маргааш өдөр Хэнтий, Дорнод, Сүхбаатарын нутаг, Төв аймгийн зүүн хэсгээр цасан шуурга шуурна. Цасан шуурганы үер, хараа хязгаарлагдах, зам даваа хаагдах, халтиргаа гулгаа үүсэх нөхцөл бүрдэж байгааг урьдчилан сэрэмжлүүлж байна.

Мөн аюултай үзэгдлийн хэмжээнд хүрэхгүй ч өнөө шөнө нутгийн төв хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, маргааш өдөр нийт нутгаар хүйтэрч, салхи шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна.