Мэдээлэл > Мэдээ, мэдээлэл
Ус, цаг уур, орчны хяналт шинжилгээний салбарын удирдах ажилтны семинар, зөвлөгөөн болж байна
Ус, цаг уур,, орчны хяналт шинжилгээний салбарын удирдах ажилтны семинар, зөвлөгөөн 2017 оны 2 дугаар сарын 21-нд Улаанбаатар хотноо эхэллээ. Зөвлөгөөнийг нээж Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Цаг уур, орчны шинжилгээний газрын дарга С.Энхтүвшин Ус, цаг уур,, орчны хяналт шинжилгээний салбарын 2016 оны ажлын үр дүн, цаашдын зорилтын талаар илтгэл тавьлаа.
Семинар, зөвлөгөөн 3 өдөр үргэлжлэх бөгөөд Аймаг, хотын Ус цаг уур, орчны шинжилгээний газрын 2016 оны үйл ажиллагааны тайланг хэлэлцэж, салбарын хэмжээнд хүндэрч буй асуудлын талаар ярилцах, нэгдсэн шийдэлд хүрэх, ус цаг уур, орчны хяналт шинжилгээний салбарыг 2025 он хүртэлх хугацаанд хөгжүүлэх хөтөлбөрийн төсөл, албаны үйл ажиллагааг шинэчлэх, боловсронгуй болгох зэрэг олон чухал асуудлыг хэлэлцэх юм.
Холбоотой мэдээний жагсаалт
Гарчиг | Үүсгэсэн огноо | Шинэчлэгдсэн огноо | Хандалт |
Ус, цаг уур, орчны хяналт шинжилгээний салбарын удирдах ажилтны семинар, зөвлөгөөн болж байна | 2017-02-23 | 2024-10-13 | 2730 |
ЦАСАН ШУУРГАНЫ АЮУЛТАЙ ҮЗЭГДЛЭЭС СЭРЭМЖЛҮҮЛЭХ МЭДЭЭ!!! | 2017-02-23 | 2024-10-13 | 2697 |
ДЦУБ-ын Азийн бүсийн холбоо илүү сайн үйлчилгээ, эртнээс сэрэмжлүүлэхэд онцгой анхаарна | 2017-02-23 | 2024-10-14 | 2431 |