Орчны шинжилгээний мэдээ > Агаарын шинжилгээний мэдээ
Өлгий хотын хүйтний улирлын агаарын чанарын төлөв байдал
Өлгий хотын хүйтний улирлын агаарын чанарын төлөв байдал
/2024 оны 01 дүгээр сар/
Өлгий хотын агаарын чанарыг аймгийн төв 5-р баг орчмын 1 цэгт агаар бохирдуулах бодис болох хүхэрлэг хий (SO2), азотын давхар исэл (NO2) гэсэн 2 үзүүлэлтийг тухайн өдрийн 08, 13,19 цагуудад 20 минутын ажиглалтаар, тоосонцорын pm 2.5 -ын ажиглалтыг 24 цагаар тодорхойлж байна. Мөн цаг уурын үзүүлэлтүүдийг автомат багажаар тодорхойлж байна.
2024 оны хүйтний улирлын 01 дүгээр сарын Өлгий хотын агаар дахь агаар бохирдуулах бодисын дундаж агууламжийг өмнөх оны мөн үеийн дундаж агууламжтай харьцуулахад азотын давхар исэл хэвийн , хүхэрлэг хий 12мкг/м3-аар буюу 41,4 %-иар, тоосонцор pm 2.5 нь46мкг/м338,1 тус тус их байлаа. 2024 оны 01 дүгээр сард pm 2.5 31 удаа хүлцэх хэмжээнээс давсан.
Бохирдуулах бодисын нэр |
Агаарын чанарын стандарт MNS 4585:2016 |
Дундаж агууламж, мкг/м3 |
|
Хүлцэх агууламж, мкг/м3 |
2023 оны 01 дүгээр сар |
2024 оны 01 дүгээр сар |
|
Азотын давхар исэл, NO2 |
200 |
22 |
19↓ |
Хүхэрлэг хий, SO2 |
450 |
17 |
29↑ |
Тоосонцор, pm 2.5 |
50 |
75 |
121↑ |
* ↓бага;↑их;↔ойролцоо түвшинд /±5%/.`
Өлгий хотын сүүлийн 7 жилийн хүйтний улирлын гол бохирдуулах бодис тус бүрийн агууламжийг дараах хэсэгт харуулав.
Азотын давхар исэл (NO2)
Зураг 1. Хүйтний улирлын азотын давхар ислийн
сарын дундаж агууламж, 2017-2024он
Азотын давхар ислийн 2024 оны 01 дүгээр сарын дундаж агууламжийг 2023 оны мөн үетэй харьцуулахад хэвийнбайна (Зураг 1).
Хүхэрлэг хий (SO2)
Зураг 2. Хүйтний улирлын хүхэрлэг хийн сарын
дундаж агууламж, 2017-2024он
Агаар дахь хүхэрлэг хийн 2024 оны 01 дүгээр сарын дундаж агууламжийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 41,4 %-иар их байна. (Зураг 2).
PM 2.5 тоосонцор
Зураг 3 . Хүйтний улирлынтоосонцор pm 2.5 -ын сарын
дундаж агууламж, 2022-2024 он
Өлгий хотын хүйтний улирлын агаарын чанарын төлөв байдал
/2023 оны 12 дугаар сар/
Өлгий хотын агаарын чанарыг аймгийн төв 5-р баг орчмын 1 цэгт агаар бохирдуулах бодис болох хүхэрлэг хий (SO2), азотын давхар исэл (NO2) гэсэн 2 үзүүлэлтийг тухайн өдрийн 08, 13,19 цагуудад 20 минутын ажиглалтаар, тоосонцорын pm 2.5 -ын ажиглалтыг 24 цагаар тодорхойлж байна. Мөн цаг уурын үзүүлэлтүүдийг автомат багажаар тодорхойлж байна.
2023 оны хүйтний улирлын 01 дүгээр сарын Өлгий хотын агаар дахь агаар бохирдуулах бодисын дундаж агууламжийг өмнөх оны мөн үеийн дундаж агууламжтай харьцуулахад азотын давхар исэл 8 мкг/м3-ээр буюу 36.4 %-иарих, хүхэрлэг хий 24 мкг/м3-аар буюу 58,5 %-иар, тоосонцор pm 2.5 187мкг/м371.4 тус тус бага байлаа.
Бохирдуулах бодисын нэр |
Агаарын чанарын стандарт MNS 4585:2016 |
Дундаж агууламж, мкг/м3 |
|
Хүлцэх агууламж, мкг/м3 |
2022 оны 01 дүгээр сар |
2023 оны 01 дүгээр сар |
|
Азотын давхар исэл, NO2 |
200 |
14 |
22↑ |
Хүхэрлэг хий, SO2 |
450 |
41 |
17↓ |
Тоосонцор, pm 2.5 |
50 |
262 |
75↓ |
* ↓бага;↑их;↔ойролцоо түвшинд /±5%/.`
Өлгий хотын сүүлийн 7 жилийн хүйтний улирлын гол бохирдуулах бодис тус бүрийн агууламжийг дараах хэсэгт харуулав.
Азотын давхар исэл (NO2)
Зураг 1. Хүйтний улирлын азотын давхар ислийн
сарын дундаж агууламж, 2017-2023он
Азотын давхар ислийн 2023 оны 01 дүгээр сарын дундаж агууламжийг 2022 оны мөн үетэй харьцуулахад 37%-иар бага байна (Зураг 1).
Хүхэрлэг хий (SO2)
Зураг 2. Хүйтний улирлын хүхэрлэг хийн сарын
дундаж агууламж, 2017-2023 он
Агаар дахь хүхэрлэг хийн 2023 оны 01 дүгээр сарын дундаж агууламжийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 11%-иар бага байна. (Зураг 2).
PM 2.5 тоосонцор
Зураг 3 . Хүйтний улирлынтоосонцор pm 2.5 -ын сарын
дундаж агууламж, 2017-2023 он
УС, ЦАГ УУР ОРЧИН ШИНЖИЛГЭЭНИЙ ТӨВ
БАЙГАЛЬ ОРЧИН ШИНЖИЛГЭЭНИЙ ЛАБОРАТОРИ