Цаг уурын мэдээ > Цаг агаарт зориудаар нөлөөлөх үйл ажиллагаа

БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН УС ЦАГ УУР ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ГАЗРЫН ЦАГ АГААРТ ЗОРИУДААР НӨЛӨӨЛӨХ “ӨЛГИЙ-БОРОО -1” ЭКСПЕДИЦИЙН 2017 ОНЫ ХИЙСЭН АЖЛЫН ТАЙЛАН

Шинэчлэгдсэн: 2019-08-15 17:02:27

ЗОХИОН БАЙГУУЛАЛТ

  Тус экспедици нь  2017 оны 05 дугаар сарын 02-ний өдрийн ЦУОШГазрын даргын А/56 тушаалын  дагуу 11 удаа экспедицэд гарч, 20 цэгээс 46 ширхэг пуужин зарцуулж ажилласан.

      Сагсай сумын Даян багийн ноцоох зуух 11 ширхэг түлш шатааж ажилласан.     

      Мөн Улаанхус сумын Хөххөтөл багийн ноцоох зуух нийт 7 ширхэг түлш зарцуулсан..

Үйл ажиллагаа явуулсан товч тайлан, пуужин харвасан тухай актыг тухай бүр хийж  холбогдох бичиг баримтыг Хурын шим албанд хүргүүлэн ажилласан.           

      Мөн орон нутгийн радио болон Дербес, Наз, ТВ4 телевизүүдэд ярилцлага өгч, вэб сайтад мэдээ тавьж ажилласан.

      Төв талбайд нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгуулж, аймгийн удардлагууд болон ард иргэдэд ЦАЗНөлөөлөх үйл ажиллагааны талаар мэдээлэл өгсөн.

ҮЙЛ АЖИЛЛАГАА

      1. Өлгий-Бороо экспедици нь 2017 оны 5 дугаар сарын 12-ны өдөр Алтанцөгц сумын Олон нуураас 9 гр реагент зарцуулсан.

  1. 5 дугаар сарын 17-ны өдөр шөний 2 цагаас Ногооннуур сумын Цагааннуур тосгоны чиглэлд гарч үүрийн 6 цагт орж ирсэн процесст 9 гр реагент зарцуулан ажилласан. Тухайн ажиллагаагаар Ногооннуур, Улаанхус, Бугат сумдын зуслан болон аймгийн төвөөр бороо орж, хөрсөнд тодорхой хэмжээний чийг өгсөн.
  1. 5 дугаар сарын 19-ны өдөр Дэлүүн сумын нутгийн удирдлагуудын хүсэлтээр хуурайшилтай байгаа Хөх хад, Тал нуураас нийт 15 гр реагент зарцуулсан. Тухайн газарт нойтон цас орж бүс нутгийн чийгийг хэмжээг нэмэгдүүлсэн.
  1.  6 сарын 5-ны өдөр Алтай сумын Хойд говиос 9 гр реагент зарцуулсан.
  1. 6 дугаар сарын 07-ны өдөр Улаанхус сумын Хөххөтөл багийн хавцалаас 6 гр, 8-ний өдөр Сонгинтын даваанаас 9 гр, Өлгий сум Полигоноос 6 гр, Толбо сумын сумын Толбо нуурын хөвөөнөөс 6 гр реаген тус тус зарцуулан ажилласан.
  1.  6 дугаар сарын 17-ны өдөр Бугат сумын Шинэ даваанаас 6 гр реагент зарцуулсан.
  1. 6 дугаар сарын 21-ний өдөр Толбо сумын Хар хавцлаас 6 гр, Толбо нуурын хөвөөнөөс 9 гр реагент тус тус зарцуулан ажилласан.
  1. 6 дугаар сарын 23-ний өдөр Алтай сумын Чихэртэйгээс 6 гр, Буянт сумын Хөлсэйтээс 6 гр реагент тус тус зарцуулан ажилласан.
  1. 6 дугаар сарын 30-ний өдөр Баяннуур сумын нуурын хөвөөнөөс 9 гр, Хар улиасаас 6 гр реагент тус тус зарцуулан ажилласан.
  1. 8 дугаар сарын 01-ний өдөр Ногооннуур сумын Цагааннуураас 3 гр, Сагсай сумын Зостын хөтөлөөс 6 гр, Баяннуур сумын Олон нуураас 6 гр реагент тус тус зарцуулан ажилласан.  
  1. 8 дугаар сарын 18-ны өдөр Буянт сумын Хөх эрэгээс 6 гр реагент зарцуулан ажилласан.
  2. ХАА-н 5-р сарын зуншлагын мэдээ:
  3. Бэлчээрийн ургамлын ургалтын байдал 5 дугаар сар гарсаар нийт нутгийн 50 гаруй хувьд, сарын сүүлч гэхэд нутгийн 70 орчим хувьд буюу Баяннуур, Толбо, Алтай сум болом Сагсай сумын Даян багийн  зарим нутгаар сайн, 5 дугаар сарын хоёр дугаар арав хоногт эрс сайжирч нийт нутгийн 80 орчим хувьд буюу Сагсай, Алтай, Буянт,Толбо, Цэнгэл сумын  зарим нэг багуудын нутгаар сайн, 20 гаруй хувьд гандуу ялангуяа Дэлүүн сумын нутгаар чийгийн хэмжээ бага, хүйтэн салхитай ургамал ургаагүй  байна. Харин 5 дугаар сарын сүүлийн үе гэхэд Ногооннуур, Баяннуур, Алганцөгцийн нутгаар монгол сонгион, үетэн овогтонууд, шарилжийн төрлүүд  нүдлээд бэлчээрийн ургамлын ургалтын байдал бага зэрэг сайжирч нийт нутгийн 80 орчим хувьд сайн болсон.
  4. Ургамлын дундаж өндөрихэнх нутгаар 4-6 см, Ногооннуур, Дэлүүн, Булган, Улаанхус, сумын нутгаар 2-3 см-ээс дээш ургасан байна.Ихэнх нутгаар бүх төрлийн малын тарга хүч дундаас дээш бог мал ногоонд саатсан ба Дэлүүн сумын зарим багуудад ногоо сайн гараагүй байна. Экспедцийн үед явсан нутгаар бол Баяннуур, Цагааннуур сумын нутгаар ургамал цухуйлтын үе шатанд орсон бог мал ногоонд саатсан байсан ба Дэлүүн сумын Тал нуур болон Хөххад багт ургамлын ургалт маш удааширалттай гандуу байв.

Газар-агаар ангиллын JFJ-1A пуужингийн зарцуулалт 2017 оны байдлаар:

2016 онд 29  ширхэг үлдэгдэлтэй байсан. 2017 онд 15 ширхэг пуужин нэмэгдэж ирсэн. Ховдоос 4 ширхэг пуужин авсан. Нийт 48 ширхэг пуужингаас 46   ширхэг пуужин зарцуулсан ба үлдэгдэл 2 ширхэг пуужинг горимын дагуу хадгалж байгаа.

НОЦООХ ЗУУХ:

             Улаанхус сумын Согоог бригадад байсан ноцоох зуухыг авч, Улаанхус сумын Хөххөтөл багийн усны харуулын ажиглагч Р.Мейрамгүлд хүлээлгэн өгч, аюулгүй ажиллагааны шинэ журамтай танилцуулж, заавар зөвлөгөө өгч, ноцоох зуухыг ажиллуулж үзүүлэв. Уг ажиллагаанд газрын дарга П.Жанаргүл, ЭАХТИнженер Т.Серикжан, ЭАХАТехникч Ш.Еркебулан, жолооч Т.Озат нар оролцсон. Тус ноцоох зуухыг байрлуулсан газрын координат 49˚14’59,5’’, 088˚54’ 24’’, өндөр 2116 м .

аюулгүй ажиллагааны талаар заавар, зөвлөмж өгч 12 ширхэг түлшний хамт хүлээлгэн өгсөн

Сагсай сумын Даян багийн газрын генераторчинд шалган туслах хэсэгтэй хамт явж 12 ширхэг түлш хүлээлгэн өгч, аюулгүй ажиллагаанд гарын үсэг зуруулсан.  

      Энэ жил 24 ширхэг түлш нэмэгдэж ирсэн. 

        Улаанхус сумын Хөххөтөл багт байрлуулсан ноцоох зуухын ажилласан байдал.

        6 дугаар сарын 20-ны өдөр 10 гр реагент.

        6 дугаар сарын 28-ны өдөр 20 гр реагент.

        6 дугаар сарын 30-ны өдөр 40 гр реагент.

        Сагсай сумын Даян багт байрлуулсан ноцоох зуухын ажилласан байдал.

        5 дугаар сарын 30-ны өдөр 30 гр реагент.

        6 дугаар сарын 08-ны өдөр 30 гр реагент.

        6 дугаар сарын 30-ны өдөр 20 гр реагент.

        7 дугаар сарын 01-ний өдөр 30 гр реагент

Энэ жилийн байдлаар 2 ноцоох зуух нийт 18 ширхэг /180гр реагент/ түлш шатааж ажилласан.

СУДАЛГААНЫ АЖИЛ:

         4 дүгээр сард агаарын дундаж температур нийт нутгаар 5,1-10,9 градус дулаан, Даянд  2,5 градус,Алтайд 4,3 градус дулаан байсан байна.Хөрсөнд өдөртөө үнэмлэхүй их температур  ихэнх нутгаар 15-20 градус дулаан ба Алтайд 14 градус,Даянд 10 градус дулаан байсан ба шөнөдөө ихэнх нутгаар 1-5 градус хүйтэн ба Даянд -6градус хүйтэн байв. Өдөртөө үнэмлэхүй их температур ихэнх нутгаар  40-47 градус ,Цэнгэлд 38 градус, Даянд 30  градус дулаан байсан ба шөнөдөө үнэмлэхүй бага температур ихэнх нутгаар 2-7 градус хүйтэн ба Алтай,Даян сумдад  8,13 градус хүйтэн болсон байна.Нийт нутгаар 0,0-3,0 мм,хамгийн их нь Дэлүүн,Булганд 5,8мм 7,7 мм цас нойтон цас болон бороо орсон баихэнх нутгаар 14-18м/с хүрч цасан болон шороон шуурга шуурсан байв.Хамгийн их нь Өлгийд 22м/с,Ногооннуурд 21м/с хүрч хүчтэй салхилсан байна.Нийт нутгаар ургамал цухуйж 1-2см өндөртэй ургамлын ургалт муу удаашрлалтай байсан.

           5 дугаар сард агаарын дундаж температур нийт нутгаар 6,0-11 градус дулаан, Даянд  5,3 градус,Алтайд 5,9 градус дулаан байсан байна.Хөрсөнд  өдөртөө үнэмлэхүй их температур  ихэнх нутгаар 18-26 градус дулаан ба Алтайд 17 градус,Даянд 16 градус дулаан байсан ба шөнөдөө ихэнх нутгаар 5-8 градус хүйтэн байв. Өдөртөө үнэмлэхүй их температур ихэнх нутгаар  48-52 градус ,Цэнгэлд 47 градус, Даянд 44  градус дулаан байсан ба шөнөдөө үнэмлэхүй бага температур ихэнх нутгаар 5-8 градус хүйтэн ба Алтай сумд 15 градус хүйтэн болсон ба нийт нутгаар 0,0-4,8 мм,хамгийн их нь Дэлүүн,Даянд 8,6мм 8,1 мм цас нойтон цас болон бороо орсон байна.Нийт нутгаар 0,0-4,8 мм,хамгийн их нь Дэлүүн,Даянд 8,6мм 8,1 мм цас нойтон цас болон бороо орсон байна.Ихэнх нутгаар 10-14м/с  шороон шуурга шуурсан ба хамгийн их нь Ногооннуурд 18м/с хүрч  салхилсан байна.Нийт нутгаар ургамал цухуйлт болон баг цэцэг үүсэлийн үе шатанд байгаа  2-6см өндөртэй ,ургацын хэмжээ 0,2-0,4ц/га,ургамлын ургалт муу удаашралтай байна.

Бэлчээрийн ургамлын ургалтын байдал 6 дугаар сар гарсаар нийт нутгийн 60 гаруй хувьд,сарын сүүлч гэхэд нутгийн 70 орчим хувьд буюу Улаанхус,Толбо,Алтай,Даян багийн  зарим нутгаар сайн, 6 дугаар сарын хоер дугаар арав хоногт эрс сайжирч нийт нутгийн 80 орчим хувьд буюуСагсай,Алтай, Буянт,Толбо Цэнгэл сумын  зарим нэг багуудын нутгаар сайн, 20 гаруй хувьд гандуу ялангуяа Баяннуур сумын нутгаар чийгийн хэмжээ бага ,бороо ороогүй учир гарсан зарим нэг уршамал үгүй болж ургац авах боломжгүй болсон байна. Харин 6 дугаар сарын сүүлийн үе гэхэд Сагсай,Улаанхус,Толбо,Алтай сумын нутгаарүетэн овогтонууд,шарилжийн төрлүүд  нүдлээд бэлчээрийн ургамлын ургалтын байдал бага зэрэг сайжирч нийт нутгийн 80 орчим хувьд сайн болсон.Ургамлын дундаж өндөрихэнх нутгаар 5-7 см, Ногооннуур, Баяннуур,Дэлүүн,Цэнгэл,Буянт сумын нутгаар 2-4см-ээс дээш ургасан ба ургамлын ургацын хэмжээ 0,2-0,9ц/га-тай байна.Ихэнх нутгаар бүх төрлийн малын тарга хүч дундаас дээш бог мал ногоонд саатсан ба Дэлүүн сумын зарим багуудад ногоо сайн гараагүй байна.Экспедцийн үед явсан нутгаар бол Баяннуур сумын нутгаар ургамал цухуйлтын үе шатанд орсон боловч чийг бага,гандаж дараагийн үе шатанд оролгүй монгол сонгино алга болсон байна.Хөххөтөл,Толбо,Шинэ даваанд үетэн,улалж,шарилжийн төрлүүд баг цэцэгийн үүсэл,залаалалт,түрүүлэлт, ширэг улалж цэцэглэлтийн үе шатанд орсон ба бог мал ногоонд саатсан зуншлагын байдал сайн байна

7-р сард агаарын дундаж температур нийт нутгаар 14,6-22.0 градус дулаан байсан.Өдөртөө үнэмлэхүй их температур  ихэнх нутгаар 22-28 градус дулаан ба Баяннуурд 31градус дулаан байсан ба шөнөдөө ихэнх нутгаар 1-9 градус дулаан  байв. Хөрсний температурын хувьд: Өдөртөө үнэмлэхүй их температур уулархаг нутгаар Өлгий,Ногооннуур ,Дэлүүн,Булган,Баяннуур,Сагсай сумд 55-59 градус ,бусад нутгаар 51-53градус дулаан ба Даянд 47 градус дулаан байсан ба шөнөдөө үнэмлэхүй бага температур ихэнх нутгаар 0-8 градус дулаан ба Даян сумдад 1 градус хүйтэн болсон байна.Хур тунадас: Энэ арав хоногт нийт нутгаар 0.6-1.7 мм,хамгийн их нь Цэнгэлд 3,8мм хур тунадас ба хамгийн бага нь Баяннуурд 0,2 мм тунадас  орсон байна.Салхи:Энэ арав хоногт ихэнх нутгаар 10-16м/с ,хамгийн их нь Өлгийд 20м/с хүрч халуун хуурай салхитай байсан.ХАА-н үйлдвэрлэлд хонь хяргах,мал оторлох  ажлууд үргэлжилэн явагдаж байна. Ургамлын ургалтын байдал:Ургамалын үе шатны хувьд цэцэглэлт,түрүүлэлтэнд байсан ба ургамлын өндөр 5-8см,Алтайд 15см,Баяннуурд 2см байна.Бэлчээрийн ургамлын ургалтын байдал Цэнгэл,Алтай,Тобо,Даян,Улаанхус сумдад сайн ба бусад сумуудад дунд зэрэг байна.Баяннуур сумд хамгийн муу ба цухуйж гарсан монгол сонгиний төрөлүүд гандаж хатаж үгүй болсон байна.

8 дугаар сард агаарын дундаж температур нийт нутгаар 10,1-15.7 градус дулаан байсан.Өдөртөө үнэмлэхүй их температур  ихэнх нутгаар 19-24 градус дулаан ба Баяннуурд 26градус дулаан байсан ба шөнөдөө ихэнх нутгаар 0-2 градус дулаан  Даян ,Алтай сумд 4 градус хүйтэн байв. Өдөртөө үнэмлэхүй их температур  ихэнх  нутгаар 48-57градус дулаан,Даянд 42 градус дулаан байсан ба шөнөдөө үнэмлэхүй бага температур ихэнх нутгаар 0-2 градус , Алтай,Даян сумдад 6-9 градус хүйтэн болсон байна.Нийт нутгаар 4,7-14,9мм,хамгийн их нь Өлгий сумын нутгаар 16,3мм  тунадас орсон байна.Ургамлын ургалтын байдал:Ургамалын үе шатны хувьд цэцэглэлт,үрийн боловсрлолтанд байсан ба ургамлын өндөр 5-11см,Алтайд 17см,Баяннуурд 3см байна.Бэлчээрийн ургамлын ургалтын байдал Цэнгэл,Алтай,Тобо,Даян,Улаанхус сумдад сайн ба бусад сумуудад дунд зэрэг байна.Баяннуур сумд  монгол сонгиний төрөлүүд дахин цухуйж сэргээсэн байна.Бэлчээрийн ургамлийн ургацын хэмжээ 0,1-1,4ц/га-тай байна.

БУСАД АЖИЛ:

  1. Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуульд амжилттай оролцсон.
  2. Алтай Таван Богдын мөстөл судлалын станцын аюулгүй ажиллагааг хангаж ажилласан.
  3. Төв талбайд нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгуулж, аймгийн удирдлагууд болон ард иргэдэд ЦАЗНөлөөлөх үйл ажиллагааны талаар мэдээлэл өгсөн.
  4. ЦАЗНөлөөлөх экспедицийн инженер ацетатчлалын сургалтанд хамрагдаж ирсэн.
  5. Аймгийн Засаг даргын 2017 оны 07 дугаар сарын 14-ний А/391 дүгээр захирамжын дагуу ЦАЗНЭкспедицэд зориулан орон нутгийн төсвөөс 5 000 000 /таван сая/ төгрөг шийдвэрлүүлэн үйл ажиллагаандаа зарцуулсан..
  6. 30 жилийн түүвэр түүж байна.
  7. Мод тарих үйл ажиллагаанд идэвхтэй оролцсон.
  8. 2017 оны  4 дүгээр сард шинэчлэгдсэн аюулгүй ажиллагааны дүрэмийг танилцуулж, шалгалт авсан.

                

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

  

 

   

                                                                

 

Холбоотой мэдээний жагсаалт

Гарчиг Үүсгэсэн огноо Шинэчлэгдсэн огноо Хандалт
Цаг агаарт зориудаар нөлөөлөх “ӨЛГИЙ-БОРОО” экспедицийн 2019 оны 05 дугаар сарын үйл ажиллагаа 2018-05-17 1970-01-01 379