Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2022 оны 5-р сарын 3-р арав хоногийн тойм.


Агаарын температур(Air temperature): : Тус арав хоногт агаарын дундаж температур, Өлгий, Ногооннуур, Сагсай, Улаанхус, Цэнгэл, Булган, Баяннуур сумын нутгаар 17,2....20,3 градус Дэлүүн,Толбо Алтай сум Даян багийн нутгаар 13,0...16,4 градус, үнэмлэхүй бага температур Алтай, Дэлүүн сум, Даян багийн нутгаар -1.....3 бусад нутгаар 3.....9 градус Үнэмлэхүй их температур нийт нутгаар 22.....30 градус байсан байна.
Хөрсний температурын хувьд(Soil temperature): Хөрсний дундаж температур Алтай, Дэлүүн сум, Даянбагт 19.....21 бусад нутгаар 23.....28 градус байсан. Үнэмлэхүй их температур Дэлүүн, Ногооннуур, Булган, Баяннуур, Толбо, Цэнгэл сумын нутгаар 55......60 бусад нутгаар 48....53 градус байсан. Үнэмлэхүй бага температур Дэлүүн, Булган, Алтай, Өлгий сум Даян багт -4.....1 бусад нутгаар 2...5 градус хүйтэн байсан байна.
Хуртунадас (Precipitаtion: Тус арав хоногт Өлгий, Алтай сум, Дэлүүн, Булган, Сагсай, Улаанхус, Даян багийн нутгаар 4,2.....8,4 мм бусад нутгаар 0,2....2,8 мм хур тунадас орсон байна.
Салхи(Wind): Тус арав хоногт салхины хамгийн их хурд Өлгий, Алтай, Сагсай, Булган, Дэлүүн, Ногооннуур сум, Даян багийн нутгаар 14.....20 м/с бусад нутгаар 10....12 м/с хүрсэн байна.
ХАА-н үйлдвэрлэлд явагдаж байгаа ажил: МАА-ын үйлдвэрлэлд мал төллүүлэх, малд нэмэгдэл тэжээл өгөх, нооллуур самнах Бод малын хөвөр хялгас авах, ажил үргэлжилж эцэг мал хөнгөвчлөх,зуны оторт гарах, хужир бэлтгэх ажлууд эхэлж байна. Цаг агаар тааламжтай нөлөөлөв.
Тойм бичсэн: ХААЦУ-ын ахлах техникч Х.Бахыт.