Үер усны сэрэмжлүүлэх мэдээ

Үер усны сэрэмжлүүлэг мэдээ:  Ойрын өдрүүдэд орсон хур борооны улмаас, Ховд-Баяннуур харуулын усны түвшин үерийн аюултай түвшнээс 24 см‑ээр, Ховд, Харбут, Чигэртэй  голуудын усны түвшин үерийн түвшнээс 3-22см‑ээр тус тус даван үерлэж, цаашид түр зуурын хүчтэй аадар борооны нөлөөгөөр голуудын усны түвшин нэмэгдэх хандлагатай байгаа тул дээрх голуудын дагуу суурьшиж,  зусаж байгаа айл өрх болон аялал зугаалгаар амарч буй аж ахуйн нэгж, албан байгууллага, ард иргэдийг үер усны гэнэтийн аюулаас сонор сэрэмжтэй байж, бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байхыг онцгойлон анхааруулж байна. Баян-Өлгий аймгийн УЦУОШТөв