Мэдээлэл > Уур амьсгалын өөрчлөлт, хандлага

1990-2016 оны 5,6 саруудын хур тунадасны өөрчлөлт

Шинэчлэгдсэн: 2019-09-24 16:38:46

 

1990-2015 оны 5 саруудын  тунадасыг дээрх зургаас үзвэл 9,8 мм хэмжээний тунадас орсон бөгөөд олон жилийн дундажтай харьцуулвал 1,1 мм-ээр өссөн.Өөрөөр хэлбэл олон жилийн  дундаж хур тунадасны хэмжээ  8,7 мм байна.  харин 2015 оны 5 сард 8,2 мм хэмжээний хур тунадас орсон бөгөөд олон жилийн дундажтай харьцуулахад 0,5 мм-ээр бага хэмжээгээр орсон байна. 2016 оны 5 сарыг олон жилийн дундажтай харьцуулахад 1,4 мм-ээр бага хэмжээний хур тунадас орсон. Хамгийн их хур тунадас 2015 оны 5 сард Дөчин жилд 97,3 мм Ногооннуурт 9,1 мм хамгийн бага  хэмжээний тунадас орсон.

Харин нийт нутгаар 2017 оны 5 сард 5,4 мм хэмжээний тунадас орсон бөгөөд  1990-2016 оны олон жилийн дундажтай харьцуулахад 4,4 мм хэмжээний бага тунадас орсон байна.

2017 онд хамгийн их тунадас Өлгий, Улаанхуст 10,1-11,9 мм, хамгийн бага тунадас Баяннуур Ногооннуурт 0,0-2,0 мм хэмжээний тунадас орсон байна.

 

 

1990-2016 оны 06 дугаар саруудын хур тунадасны хэмжээ дунджаар 23,6мм тунадас оржээ .

6 дугаар сарын олон жилийн дундаж хур тунадас 20,9 мм байна .Нийт нутгаар 2017 оны 6 сард 20,3 мм хэмжээний хур тунадас орсон. 2017 оны хур тунадасны хэмжээг олон жилийн дундажтай харьцуулахад  0,6 мм-ээр бага хэмжээний хур тунадас орсон.

 Хамгийн их тунадас Алтайд 36,8 мм, Дэлүүн, Цэнгэлд 28,7-28,9 мм орсон бол хамгийн бага нь Ногооннуурт  2.2мм орсон байна. Уур амьсгалын дундажтай харьцуулахад Дэлүүн,  Алтай, Буянт, Цэнгэл Толбо сумдад дунджаас ахиу,  бусад нутгаар дунджаас бага хур тунадас орсон .  Ялангуяа Ногооннуур, Өлгий, Булган  сумдад дунджаас 18,8-19,0 мм-ээр бага хур тунадас орсон. Харин Алтай сум 10,6 мм-ээр олон жилийн дунджаас ахиу орсон.