Орчны шинжилгээний мэдээ > Гадаргын усны чанар

Баян-Өлгий аймгийн гадаргын болон бохир усны чанарын 2020 оны 07дугаар сарын тойм

Шинэчлэгдсэн: 2020-10-01 16:42:36

 

  1. Гадаргын усны чанар

Баян – Өлгий аймгийн Байгаль орчны шинжилгээний лаборатори  2020 оны  7 дугаар  сард  Баян- Өлгий аймгийн Ховд голын  Өлгий дээд цэг, Өлгий доод, Буянт голын Дэлүүн, хяналт-шинжилгээний цэгээс хөтөлбөрийн дагуу тус тус 1 сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо.

2020 оны 7 дугаар сард хийсэн Баян-Өлгий аймгийн гадаргын усны шинжилгээний дүнг бохирдлын гол үзүүлэлтүүдээр MNS4586-98 усны чанарынстандарт дахь хүлцэх агууламж /цаашид ХА гэх/-тай харьцуулан 1 дүгээр хүснэгтэд үзүүллээ.

1 дүгээр хүснэгт

 

Гол, мөрөн-

Хяналт-шинжилгээний цэг

                       Усны чанарын үзүүлэлт, мг/л

О2

БХХ5

ПИЧ

NH4

NO2

P

1

Ховд- Өлгий дээд цэг

7.76

1.6

3.0

0.46

0,019

0,093

2

Ховд- Өлгий доод цэг

7.52

1.4

2.4

0,32

0,015

0,066

3

Буянт- Дэлүүн цэг

 

 

0.8

0,15

0,022

0,017

 

Усны чанарын стандарт

MNS4586:98

6

багагүй

3

10

0.5

0.02

0.1

Тайлбар: БХХ5-биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч, ПИЧ-Перманганатын исэлдэх чанар, илр-илрээгүй, MNS4586-98 усны чанарын стандарт дахь хүлцэх агууламжаас давсанүзүүлэлтүүдийг тодрүүлав.

 

Ховд гол, Монгол Алтай нурууны араас эх авах Цагаан Ховд, Хар Ховд гол хоорондоо холбоотой  Хотон, Хоргон нуурт цутгаж гарснаас эхлэн Ховд гол гэж нэрлэгддэг. Ховд голын урт 516 км, ус хурах талбай 58000 ам км юм. Ховд голд Толбо, Даян, Хотон, Хоргон, Ачит зэрэг нуур илүүдэл усаа юүлэхийн хамт өндөр уулсын мөнх цас, мөстөл, мөсөн голын усаар тэтгэгдэх тул 6- 7 дугаар сард хамгийн их урсац ажиглагддаг ба гидрограф нь ихэвчлэн ганц оройтой байдаг. Энэ сард Ховд голын Өлгий дээд цэг, Өлгий доод, Баяннуур  цэгээс тус тус 1 сорьц авч химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт бага, 105.4-206.5 мг/л-т хэлбэлзэж байсан.

Буянт гол, Буянт голын Дэлүүн хяналт-шинжилгээний цэгээс 1 сорьц авч химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт бага, 314.3 мг/л байсан ба  голын ус бохирдолгүй, цэвэр байлаа.

 

 

 

 

  1. Хаягдал бохир усны хяналт-шинжилгээ

7 дугаар сард Баян-Өлгий аймгийн Өлгий сумын “Суат” ХХК-ны Цэвэрлэх байгууламжийн орох, гарах цэгээс хаягдал бохир усны 2 сорьц авч шинжилгээ хийлээ. Шинжилгээний дүнгээс үзэхэд  Өлгий сумын  Суат” ХХК–ны цэвэрлэх байгууламжийн бохир ус нь   MNS4943:2015 стандарт дах зөвшөөрөгдөх дээд агууламжтай харьцуулахад нийт азотын  хэмжээ 1,4 дахин давсан бөгөөд  цэвэршүүлэлт 23.3 %-тай байлаа.

Дүгнэлт,  Баян-Өлгий аймгийн гадаргын усны 2020 оны 7 дугаар  сарын хяналт-шинжилгээний дүнгээс үзэхэд голуудын  усны эрдэсжилт бага, 105,4-314,3 мг/л-т хэлбэлзэж байсан ба  голууд бохирдолгүй, цэвэр байсан байна.

 

БАЯН- ӨЛГИЙ АЙМГИЙН УС ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ТӨВИЙН  БАЙГАЛЬ ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ЛАБОРАТОРИ