Орчны шинжилгээний мэдээ > Гадаргын усны чанар

Баян-Өлгий аймгийн гадаргын усны чанарын 2020 оны 01 дүгээр сарын тойм

Шинэчлэгдсэн: 2020-10-02 02:29:33

 

  1. Гадаргын усны чанар

Баян – Өлгий аймгийн Байгаль орчны шинжилгээний лаборатори  2020 оны  01 дүгээр  сард  Баян- Өлгий аймгийн Ховд голын  Өлгий дээд, Өлгий доодцэгээс хөтөлбөрийн дагуу тус тус 1 сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо.

2020 оны 01 дүгээр сард хийсэн Баян-Өлгий аймгийн гадаргын усны шинжилгээний дүнг бохирдлын гол үзүүлэлтүүдээр MNS4586-98 усны чанарынстандарт дахь хүлцэх агууламж /цаашид ХА гэх/-тай харьцуулан 1 дүгээр хүснэгтэд үзүүллээ.

1 дүгээр хүснэгт

 

Гол, мөрөн-

Хяналт-шинжилгээний цэг

                     Усны чанарын үзүүлэлт, мг/л

О2

БХХ5

ПИЧ

NH4

NO2

P

1

Ховд- Өлгий дээд цэг

11.5

2.2

1.0

0.01

0.004

0

2

Ховд- Өлгий доод цэг

11.6

2.4

1.0

0.01

0.003

0

 

Усны чанарын стандарт

MNS4586:98

6

багагүй

3

10

0.5

0.02

0.1

Тайлбар: БХХ5-биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч, ПИЧ-Перманганатын исэлдэх чанар, илр-илрээгүй, MNS4586-98 усны чанарын стандарт дахь хүлцэх агууламжаас давсанүзүүлэлтүүдийг тодрүүлав.

 

Ховд гол, Монгол Алтай нурууны араас эх авах Цагаан Ховд, Хар Ховд гол хоорондоо холбоотой  Хотон, Хоргон нуурт цутгаж гарснаас эхлэн Ховд гол гэж нэрлэгддэг. Ховд голын урт 516 км, ус хурах талбай 58000 ам км юм. Ховд голд Толбо, Даян, Хотон, Хоргон, Ачит зэрэг нуур илүүдэл усаа юүлэхийн хамт өндөр уулсын мөнх цас, мөстөл, мөсөн голын усаар тэтгэгдэх тул 6- 7 дугаар сард хамгийн их урсац ажиглагддаг ба гидрограф нь ихэвчлэх ганц оройтой байдаг. Энэ сард Ховд голын Өлгий дээд цэг, Өлгий доодцэгээс тус тус 1 сорьц авч химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт бага, 117.3-119.4 мг/л-т хэлбэлзэж байсан.

 

 

  1. Хаягдал бохир усны хяналт-шинжилгээ

01 дүгээр сард Баян-Өлгий аймгийн Өлгий сумын “Суат” ХХК-ны Цэвэрлэх байгууламжийн орох, гарах цэгээс хаягдал бохир ус гарахгүй байгаа тул шинжилгээ хийх боломжгүй байлаа.

 

Дүгнэлт,  Баян-Өлгий аймгийн гадаргын усны 2020 оны 01дүгээр  сарын хяналт-шинжилгээний дүнгээс үзэхэд голуудын  усны эрдэсжилт бага, 117.3-119.4

мг/л-т хэлбэлзэж байсан ба  голууд бохирдолгүй, цэвэр байсан байна.

БАЯН- ӨЛГИЙ АЙМГИЙН УС ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ТӨВИЙН БАЙГАЛЬ ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ЛАБОРАТОРИ