Орчны шинжилгээний мэдээ > Гадаргын усны чанар

Баян Өлгий аймгийн гадаргын болон хаягдал усны чанарын 2022 оны 9 дүгээр сарын тойм

Шинэчлэгдсэн: 2023-01-31 02:00:22

Баян-Өлгий аймгийн гадаргын усны чанарын 2022 оны 9 дүгээр сарын тойм

 

  1. Гадаргын усны чанар

Баян – Өлгий аймгийн Байгаль орчны шинжилгээний лаборатори  2022 оны  9 дүгээр  сард  Баян- Өлгий аймгийн Ховд голын  Өлгий дээд цэг, Өлгий доод, Баяннуур цэгүүдэд, Сагсай голын Буянт,  Буянт голын Дэлүүн  хяналт-шинжилгээний цэгээс хөтөлбөрийн дагуу тус тус 1 сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо.

2022 оны 9 дүгээр сард хийсэн Баян-Өлгий аймгийн гадаргын усны шинжилгээний дүнг бохирдлын гол үзүүлэлтүүдээр MNS4586-98 усны чанарынстандарт дахь хүлцэх агууламж /цаашид ХА гэх/-тай харьцуулан 1 дүгээр хүснэгтэд үзүүллээ.

1 дүгээр хүснэгт

 

Гол, мөрөн-

Хяналт-шинжилгээний цэг

                     Усны чанарын үзүүлэлт, мг/л

О2

БХХ5

ПИЧ

NH4

NO2

P

1

Ховд- Өлгий дээд цэг

8.64

0.5

1.44

0.31

0.006

0.006

2

Ховд- Өлгий доод цэг

8.16

0.5

1.6

0.05

0.003

0.002

3

Ховд- Баяннуур цэг

 

 

1.44

0.04

0.001

0.002

4

Сагсай- Буянт цэг

 

 

1.12

0.02

0.001

0.004

5

Буянт- Дэлүүн цэг

 

 

1.92

0.07

0.005

0.008

 

Усны чанарын стандарт

MNS4586:98

6

багагүй

3

10

0.5

0.02

0.1

Тайлбар: БХХ5-биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч, ПИЧ-Перманганатын исэлдэх чанар, илр-илрээгүй, MNS4586-98 усны чанарын стандарт дахь хүлцэх агууламжаас давсан үзүүлэлтүүдийг тодруулав.

Ховд гол, Монгол Алтай нурууны араас эх авах Цагаан Ховд, Хар Ховд гол хоорондоо холбоотой  Хотон, Хоргон нуурт цутгаж гарснаас эхлэн Ховд гол гэж нэрлэгддэг. Ховд голын урт 516 км, ус хурах талбай 58000 ам км юм. Ховд голд Толбо, Даян, Хотон, Хоргон, Ачит зэрэг нуур илүүдэл усаа юүлэхийн хамт өндөр уулсын мөнх цас, мөстөл, мөсөн голын усаар тэтгэгдэх тул 6-7 дугаар сард хамгийн их урсац ажиглагддаг ба гидрограф нь ихэвчлэх ганц оройтой байдаг. Энэ сард Ховд голын Өлгий дээд цэг, Өлгий доод, Баяннуур 3 цэгээс тус тус 1 сорьц авч химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт бага, 108.8-117.0 мг/л-т хэлбэлзэж байсан.

Буянт гол, Буянт голын Дэлүүн хяналт-шинжилгээний цэгээс 1 сорьц авч химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт бага, 58.5 мг/л байсан.

Сагсай гол, Сагсай голын  Буянт хяналт-шинжилгээний цэгээс 1 сорьц авч химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт бага, 120.1 мг/л байсан ба  голын ус бохирдолгүй, цэвэр байлаа.

  1. Хаягдал бохир усны хяналт-шинжилгээ

9 дүгээр сард Баян-Өлгий аймгийн Өлгий сумын “Суат” ХХК-ны Цэвэрлэх байгууламжийн орох, гарах цэгээс хаягдал бохир усны 2 сорьц авч шинжилгээ хийлээ. Шинжилгээний дүнгээс үзэхэд  Өлгий сумын  Суат” ХХК–ны цэвэрлэх байгууламжийн бохир ус нь   MNS4943:2015 стандарт дах зөвшөөрөгдөх дээд агууламжтай харьцуулахад умбуур бодис 1.5 дахин, перманганатын исэлдэх чадвар 3.6 дахин тус тус давсан бөгөөд  цэвэршүүлэлт 33.3% тай байлаа.

Дүгнэлт,  Баян-Өлгий аймгийн гадаргын усны 2022 оны 9 дүгээр  сарын хяналт-шинжилгээний дүнгээс үзэхэд голуудын  усны эрдэсжилт бага, 58.5-120.1 мг/л-т хэлбэлзэж байсан ба  голууд бохирдолгүй, цэвэр байсан байна.

 

БАЯН- ӨЛГИЙ АЙМГИЙН УС ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ТӨВИЙН БАЙГАЛЬ ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ЛАБОРАТОРИ

 

 

 

Холбоотой мэдээний жагсаалт

Гарчиг Үүсгэсэн огноо Шинэчлэгдсэн огноо Хандалт
Баян Өлгий аймгийн гадаргын усны чанарын 2023 оны 01 дүгээр сарын тойм 2023-01-26 1970-01-01 4
Баян Өлгий аймгийн гадаргын усны чанарын 2022 оны 12 дугаар сарын тойм 2023-01-02 1970-01-01 14
Баян Өлгий аймгийн гадаргын болон хаягдал усны чанарын 2022 оны 11 дүгээр сарын тойм 2022-11-30 1970-01-01 62
Баян Өлгий аймгийн гадаргын болон хаягдал усны чанарын 2022 оны 10 дугаар сарын тойм 2022-10-31 1970-01-01 142
Баян Өлгий аймгийн гадаргын болон хаягдал усны чанарын 2022 оны 8 дугаар сарын тойм 2022-09-02 1970-01-01 172
Баян Өлгий аймгийн гадаргын болон хаягдал усны чанарын 2022 оны 7 дугаар сарын тойм 2022-07-26 1970-01-01 221
Баян Өлгий аймгийн гадаргын болон хаягдал усны чанарын 2022 оны 6 дугаар сарын тойм 2022-07-08 1970-01-01 220
Баян Өлгий аймгийн гадаргын болон хаягдал усны чанарын 2022 оны 5 дугаар сарын тойм 2022-06-09 1970-01-01 179
Баян Өлгий аймгийн гадаргын болон хаягдал усны чанарын 2022 оны 4 дүгээр сарын тойм 2022-04-27 1970-01-01 167
Баян Өлгий аймгийн гадаргын болон хаягдал усны чанарын 2022 оны 3 дугаар сарын тойм 2022-04-04 1970-01-01 128
Баян-Өлгий аймгийн гадаргын усны чанарын 2022 оны 2 дугаар сарын тойм 2022-03-09 1970-01-01 169
Баян-Өлгий аймгийн гадаргын усны чанарын 2022 оны 1 дүгээр сарын тойм 2022-02-07 1970-01-01 180
Баян-Өлгий аймгийн гадаргын усны чанарын 2021 оны 12 дугаар сарын тойм 2022-01-07 1970-01-01 209
Баян-Өлгий аймгийн гадаргын болон бохир усны чанарын 2021 оны 11 дүгээр сарын тойм 2021-12-08 1970-01-01 222
Баян-Өлгий аймгийн гадаргын болон бохир усны чанарын 2021 оны 10 дугаар сарын тойм 2021-11-03 1970-01-01 209
Баян-Өлгий аймгийн гадаргын болон бохир усны чанарын 2021 оны 9 дүгээр сарын тойм 2021-10-04 1970-01-01 212
Баян-Өлгий аймгийн гадаргын болон бохир усны чанарын 2021 оны 8 дугаар сарын тойм 2021-09-09 1970-01-01 35
Баян-Өлгий аймгийн гадаргын болон бохир усны чанарын 2021 оны 6 дугаар сарын тойм 2021-08-05 1970-01-01 632
Баян-Өлгий аймгийн гадаргын болон бохир усны чанарын 2021 оны 7 дугаар сарын тойм 2021-08-05 1970-01-01 38
Баян-Өлгий аймгийн гадаргын болон бохир усны чанарын 2021 оны 5 дугаар сарын тойм 2021-06-10 1970-01-01 746
Баян-Өлгий аймгийн гадаргын усны болон бохир усны чанарын 2021 оны 04 дүгээр сарын тойм 2021-05-07 1970-01-01 532