Орчны шинжилгээний мэдээ > Хөрсний шинжилгээний мэдээ
Өлгий хотын 2022 оны хөрсний тойм
Баян Өлгий аймгийн 2022 оны хөрсний чанарын тойм
Хөтөлбөрийн дагуу 2 жил тутам Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 15 цэгээс сорьц авч агрохимийн үзүүлэлт болох чийг, ph, цахилгаан дамжуулах чанар, ялзмаг, аммони, нитрат, сульфат, фосфат г.м 8 үзүүлэлтээр, хүнд металлын 12 үзүүлэлтээр шинжилгээнүүд хийгдсэн.
Зураг 1. 2020 оны хөрсний агрохимийн шинжилгээний дүн
Зураг 2. 2022 оны хөрсний агрохимийн шинжилгээний дүн
2020 болон 2022 оны шинжилгээний дүнгээр жил ирэх тусам ялзмагын дүн буурч, бусад элементүүд нэмэгдэх хандлагатай байна.
Урвалын орчин: 2022 оны Баян-Өлгий аймгийн хөрсний урвалын орчин нь 7.74-8.79 хооронд хэлбэлзэж байгаа сул шүлтлэг, шүлтлэг орчинтой байна.
2022 оны хүнд металлын шинжилгээний дүн
Зураг 3. 2020 оны хөрсний хүнд металлын шинжилгээний дүн
Зураг 4. 2022 оны хөрсний хүнд металлын шинжилгээний дүн
2020 болон 2022 оны шинжилгээний дүнгээр жил ирэх тусам хүнд металлын дүн нэмэгдэж бохирдол үүсж байна. 2020 онд Хуучины мах комбинат үер буусан газарын Cd 0,4 %, 2022 онд Колонкийн хашааны Cd 0,3 %-иар хүлцэх хэмжээнээс давсан байна.
Холбоотой мэдээний жагсаалт
Гарчиг | Үүсгэсэн огноо | Шинэчлэгдсэн огноо | Хандалт |
Өлгий хотын 2020 оны хөрсний тойм | 2020-12-08 | 1970-01-01 | 1200 |
Өлгий хотын 2018 оны хөрсний тойм | 2016-10-17 | 1970-01-01 | 2136 |