Орчны шинжилгээний мэдээ > Агаарын шинжилгээний мэдээ

Агаарын бохирдолын төлөв байдал

Шинэчлэгдсэн: 2022-05-28 13:37:17

Агаарын бохирдолын төлөв байдал

 Баян-Өлгий агаарын чанарын харуул (Баян-Өлгий АЧХ)

УЦУОШГазрын даргын 1981 оны 12-р сарын 01 ний өдрийн  тушаалаар Өлгий  суманд Агаарын бохирдлыг хянах харуулыг байгуулан, агаар дахь хүхэрлэг хий, азотын давхар ислийн агууламжийг хугацаат ажиглалтын горимоор тодорхойлж эхэлсэн.              

Хүхэрлэг хий 2010-2021 оны ажиглалтын хугацааны мэдээллээр сумын төвийн агаар дахь хүхэрлэг хийн агууламж  жигд өөрчлөлт багатай, 2012-2014 онуудад өвөлдөө хүйтэн байсан нь агаар бохирдуулагчдын агууламж өндөр гарахад нөлөөлсөн.

Нэгдүгээр зурмагаас хархад, агаар дахь азотын давхар ислийн дундаж агууламж 2010-2014 оны хооронд өсөх хандлага ажиглагдсан. Хамгийн их утгатай үе нь 2013 он байлаа.

Зурмаг 1. Өлгий сумын агаарын чанарын азотын давхар ислийн урт хугацааны өөрчлөлт

Хоёрдугаар зурмагаас ажиглахад  агаар дахь  хүхэрлэг хийн жилийн дундаж агууламж  2009 оноос өсөх хандлагатай байгаа ба хамгийн их утга 2013 онд ажиглагдаж 13мкг/м3 буюу агаарын чанарын стандарт /MNS 4585;2007/ дахь хүлцэх хэм хэмжээ /АЧС дахь ХХХ/-ээс 3,0мкг/м3-аар буюу  30 хувиар давсан байна.

Зурмаг 2. Өлгий сумын агаарын чанарын хүхэрлэг хийн урт хугацааны өөрчлөлт

Мөн агаарын бохирдол ихтэй саруудад суурьшлын  бүсүүдэд хийсэн явуул судалгааны дүнгээр сумын төвийн агаар бохирдлын агууламж тасралтгүй өсөж байгаа ба  Их булан, Ах хустау  баг орчим бохирдлын хэмжээ бусдаас өндөр байна. Хүхэрлэг хийн агууламж сүүлийн жилүүдэд стандарт хүлцэх хэмжээнээс давсан үзүүлэлттэй байна. /Зурмаг 3,4/

Зурмаг 3. Азотын давхар ислийн явуул судалгааны дүн

 

Зурмаг 4. Хүхэрлэг хийн явуул судалгааны дүн

Өвлийн гааллагаатай үе болох 12-р сард нэг 7 хоног ажиглалтын үе болох 8 цагийн ажиглалтыг 10цагт давхар ажиглаж харьцуулсан дүнг доорх зурмагаар харуулав. 8 цагийн ажиглалтын үеээс 10 цагт агаарын бохирдол их байна.

Зурмаг 5. Азотын давхар 8,10 цагуудын харьцуулалтын зурмаг

Зурмаг 6. Хүхэрлэг хийн 8,10 цагуудын харьцуулалтын зурмаг