Орчны шинжилгээний мэдээ > Агаарын шинжилгээний мэдээ

Өлгий хотын хүйтний улиралын агаарын чанарын тойм

Шинэчлэгдсэн: 2022-06-17 12:41:59

 Өлгий  хотын хүйтний улирлын агаарын чанарын төлөв байдал

/2021 оны 11 дүгээр сар/

Өлгий  хотын агаарын чанарыг аймгийн төв 5-р баг орчмын 1 цэгт агаар бохирдуулах бодис болох хүхэрлэг хий (SO2), азотын давхар исэл (NO2) гэсэн 2 үзүүлэлтийг тухайн өдрийн 08, 13,19 цагуудад 20 минутын ажиглалтаар тодорхойлж байна. Мөн цаг уурын үзүүлэлтүүдийг автомат багажаар тодорхойлж байна.

2021оны хүйтний улирлын 11 дүгээр сарын Өлгий хотын агаар дахь агаар бохирдуулах бодисын дундаж агууламжийг өмнөх оны мөн үеийн дундаж агууламжтай харьцуулахад азотын давхар исэл 9мкг/м3-ээр буюу 47 %-иар , хүхэрлэг хий 1мкг/м3-аар буюу 8%-иар тус тус их  байлаа.

 

 Бохирдуулах бодисын нэр

Агаарын чанарын стандарт

MNS 4585:2016

Дундаж агууламж, мкг/м3

Хүлцэх агууламж, мкг/м3

2020 оны

11 дүгээр сар

2021 оны

11 дүгээр сар

Азотын давхар исэл, NO2

200

10

19

Хүхэрлэг хий, SO2

450

12

13

* бага;их;ойролцоо түвшинд /±5%/.`

 

Өлгий  хотын сүүлийн 5 жилийн хүйтний улирлын гол бохирдуулах бодис тус бүрийн агууламжийг дараах хэсэгт харуулав.

Азотын давхар исэл (NO2)

Зураг 1. Хүйтний улирлын азотын давхар ислийн

 сарын дундаж агууламж, 2016-2021он

Азотын давхар ислийн 2021 оны 11 дүгээр сарын дундаж агууламжийг 2020 оны мөн үетэй харьцуулахад 47%-иар их байна (Зураг 1).

Хүхэрлэг хий (SO2)

Зураг 2. Хүйтний улирлын хүхэрлэг хийн сарын

 дундаж агууламж, 2017-2021он

 

Агаар дахь хүхэрлэг хийн 2021 оны 11 дүгээр сарын дундаж агууламжийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 8%-иар их байна.  (Зураг 2).

 

УС, ЦАГ УУР ОРЧИН ШИНЖИЛГЭЭНИЙ ТӨВ

БАЙГАЛЬ ОРЧИН ШИНЖИЛГЭЭНИЙ ЛАБОРАТОРИ